National Partners

International Partners

Donate Now!

Donate now to support our projects and contribute to keep Mongolia as original...

Amount: 

Бидний эрхэм зорилго:

Монгол орны аялал жуулчлалын үйлдвэрлэлийн үндсэн нөөц болох үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын өв дурсгал, нүүдэлчин амьдралын хэв маяг, уламжлалт зан заншлыг аялал жуулчлалд зөв зохистой ашиглан байгаль орчин, нийгэм, соёл, эдийн засгийн хувьд эерэгээр төлөвлөн тогтвортойгоор хөгжүүлж хойч ирээдүйдээ өвлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахад оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

Хамтын ажиллагаа

- Аялал жуулчлалын тогтвортой, хариуцлагатай хэлбэрийн чиглэлүүдийг хөгжүүлэхэд сургалт, судалгаа хийх, мэдээлэл түгээх зэргээр гадаад, дотоодын төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудтай

- Орон нутгийн аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн хүрээнд орон нутаг, аймгууд сумдын захиргаадтай

- Монгол улсын аялал жуулчлалын боловсролын стандарт журмыг боловсруулах, сургалтын агуулга, хөтөлбөрийг сайжруулан шинэчлэхэд холбогдох байгууллагуудтай

- Орон нутгийн захиргаад, удирдах түвшний ажилтнууд болон аялал жуулчлалын мэргэжлийн хүмүүст тусгайлан зориулсан чадавхижуулах, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулах

- Аялал жуулчлал, байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүмүүстэй хамтарч ажиллах

Үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрүүд

Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх зорилгын хүрээнд нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Сургалтууд

Аялал жуулчлалын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, үйлчилгээний ажилчид, орон нутгийн иргэд, их дээд сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр суралцагчид болон аялал жуулчлалын мэргэжлийн багш нарт зориулан тэдний хүсэлтийн дагуу мэргэжлийн сургалтуудыг явуулдаг.

Зөвлөгөө

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын бизнесийн болон үйлчилгээний байгууллагууд, их дээд сургуулиудад мэргэжлийн зөвлөгөө өгдөг.

Сэтгүүл

Аялал жуулчлалын салбарын анхны мэргэжлийн сэтгүүл болох “Аялал жуулчлалын тогтвортой хөгжил” сэтгүүлийг 2007 оноос улиралд нэг дугаарыг Монгол хэл дээр эрхлэн гаргаж, нийт 11 дугаар гаргаад байна.

Оюутны клуб

Аялал жуулчлалын чиглэлээр суралцагч оюутан залуусын “Залуус Өөрчлөлт Хийж Чадна” клубыг дэмжин, тэднийг мэдлэг чадвараа дээшлүүлэх, онолын мэдлэгээ практикт ашиглах, суралцах боломжуудыг нээн өгч хамтран ажиллаж байна.

 

Манай блог хаяг

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил Сэтгүүлийн блог http://stdj.blog.banjig.net/

Залуус Өөрчлөлт Хийж Чадна клубын блог http://www.ycmd.blog.banjig.net/