Warning: Creating default object from empty value in /home/stdcmo5/public_html/plugins/system/jat3/core/joomla/modulehelper.php on line 320
монголын аялал жуулчлалын төсөл

stdcc

Optional slogan here

Font Size

Screen

Profile

Direction

Menu Style

Cpanel
  • PDF

монголын аялал жуулчлалын төсөл

"Монголын Аялал Жуулчлал" төсөл

05-04-2011

“Монголын Аялал Жуулчлал” төсөл

Нидерландын гадаад хэргийн яамны дэргэдэх CBI байгууллага нь хөгжиж буй орнуудын эдийн засгийг дэмжих зорилгоор олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг ба нийт 47 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол улс 2010 оноос эдгээр орнуудын тоонд орж урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжих болсонтой уялдуулан АЖТХТ-ийн санаачлагаар Монголын аялал жуулчлалын төрийн болон ТББ-ууд анх удаагаа нэгдэн “Орон Нутгийн Зөвлөх Баг”-аа 2010 оны 9 сарын 22-ны өдөр байгуулсан. Ингэснээр 4 жилийн хугацаанд хэрэгжих “Монголын Аялал Жуулчлал” (МАЖ) төсөл албан ёсоор эхэлсэн билээ.

МАЖ төслийн урьдчилсан шалгаруулалт болон шалгарсан тур операторууд мөн зохион байгуулагч төрийн болон ТББ-уудад 2010 оны 11 сарын 17, 18-ны өдрүүдэд “Аялал Жуулчлалын Салбарын Стратегийн Зөвлөлгөөн”-ийг CBI байгууллагын зөвлөх мэргэжилтэнгүүд болон АЖТХТ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Rich Mongolia project

08-03-2011

All the surveys of tourists visiting Mongolia identify the nomadic lifestyle as one of the main attractions. Yet this lifestyle is under increasing threat as more and more herders are attracted to the economic opportunities and better education and health care in Ulaanbaatar. The harsh environmental conditions and competition from China make earning a livelihood from herding increasingly difficult.

In 2007 STDC, with the tour company Active Adventure Tours Mongolia, established and developed the project “Rich Mongolia” that aims to assist nomadic families, especially young and middle age couples, to increase their annual household income. The project members, namely nomad families can receive a herd of upto 100 sheep and breed and grow them according to their common knowledge based on best practices for herding pastoral animals. The families can retain all benefits from shepherding the sheep during the contracted period of 4-5 years.

So far Rich Mongolia has provided more than 2000 sheep to 32 families in 8 aimags at a cost of USD 80 000.

But we do more for our project members and help them connect with Mongolian inbound tour operators. Many of the nomad families have the potential to provide services like renting horses and camels for riding, guiding tourists in the local areas, providing local meals and traditional Gers for overnights stays. On the other hand many tour operators and their clients want to get such services from nomads and pay them to support the local economy. So, our organization links these 2 sides, and implement all our projects in order to minimize social and cultural impacts and maximize economic benefits for both parties.

Нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалын төсөл

31-08-2010

Хугацаа: 2008 оны 2 сараас 2010 оны 8 сар (30 сар)

Санхүүжилт: Asia Invest (European Union)

Хамтрагч: SNV (Netherlands Development Organisation)

Төслийн хамтрагчид: ECEAT (Нидерланд), INDECON (Индонез), CCBEN (Камбож) болон STDC (Монгол)

Танилцуулга

Энэхүү төсөл нь НИТАЖ-ын Өмнөд болон Зүүн Азийн орнуудад зорих газрын бүрэлдэхүүн болон тур операторын зах зээл, олон улсын хэрэглэгчдийн шаардлагад үндэслэсэн ерөнхий стандартуудыг танилцуулан, хөгжүүлэхэд чиглэгдэнэ.Индонез, Камбож, Монголын 16-22 нөхөрлөлүүдийг сонгон авч, үнэлгээ өгөхөөс гадна тэдгээрийг стандартын дагуу сургалтанд хамруулах болно. Мөн одоо буй НИТАЖ-ын нийлүүлэгчдийн сүлжээг чадавхижуулах, тэдгээр нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд өөрсдийгөө таниулах боломжтой болно. НИТАЖ-ын тогтвортой бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн чанарын стандартуудыг олон улсын чанар, тогтвортой хөгжлийн стандартуудтай уялдуулан боловсруулна. Оутбаунд (гадагш нь жуулчид гаргадаг) болон инбоунд (гаднаас жуулчин хүлээн авдаг) тур операторуудтай холбоо тогтоон, НИТАЖ-ын зорин очих газрын тухай найдвартай мэдээллэр ханган, НИТАЖ-ын бүтээгдэхүүнийг тэдний багцад багтаан оруулахыг санал болгоно. Бизнесээс бизнесийн харилцаа болон мэдээллийн системээр хангахын тулд интернэтийн технологиудыг нэвтрүүлнэ.

Төслийн үндсэн зорилгууд нь:

  • Олон нийтээр хүлээн зөвшөөрсөн, үнэлэгдсэн итгэмжлэгдсэн Азийн нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд
  • НИТАЖ-ын бүтээгдэхүүнд стандартуудыг хэрэгжүүлэхээс гадна Азийн НИТАЖ-ын нийлүүлэгчид, олон улсын тур опеарторууд болон хэрэглэгчдийн хоорондох уг бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг танилцуулан, холбож өгөх
  • Азийн бүхий л орнуудын НИТАЖ-ын сүлжээдийн хооронд харилцаа холбоо тогтоон, харилцан чанар, тогтвортой байдлын стандартуудыг нэвтрүүлэх
  • Бизнес хоорондын харилцааны интернэт технологи болон бизнес хоорондын харилцааны маркетингийн арга замуудыг боловсруулж, Өмнөд болон Зүүн Азийн НИТАЖ-ын нийлүүлэгчид ба Европын тур операторуудад үр ашигтайг хэрэглэх боломжоо хангах
  • Итгэмжлэгдсэн Азийн НИТАЖ-ын бүтээгдэхүүнүүд нь инбаунд (inbound) болон Европын операторуудад сайн танигдах болон Европын тур операторууд Ази дах өөрсдийн нийлүүлэгчдэд шилдэг туршлагаасаа хуваалцах
  • Азийн орон нутгийн уламжлал, соёлын өв, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц багасгаж, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх

Төслийн үндсэн үйл ажиллагаа

НИТАЖ-ын олон төрлийн үйлчилгээнүүдэд зориуцласан гол ба үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн багцыг тодорхойлох үүднээс бүс нутгийн семинарыг зохион байгуулна. Үндэсний семинарууд нь үндэсний онцлог, тохилог байдал, тогтвортой байдлын чанарын стандартууд ба тэдгээрийг үнэлэх систем, шалгах хуудас, үйл явц зэрэг асуудлыг тодорхойлох зорилготойгоор зохион байгуулагдана. Төсөлд оролцогчид нь сонгон авсан нөхөрлөлүүд дээр газар байдлын шинжилгээ болон сургалтууд зохион байгуулна. Тур оператор нь Зөвлөх зөвлөлийн үүргийг гүйцэтгэж зах зээлийн өнцгөөс бүтээгдэхүүн үйлчилгээг үнэлэх болно. Маркетинг ба Сүлжээний чадварыг Зохион байгуулах НИТАЖ-ын сүлжээ, түүний гишүүд нь Аялал жуулчлалын тогтвортой байдлын чухал асуудлууд болох чанар, тогтвортой байдлын үнэлгээ, хууль болон шүүх эрх зүй, арилжааны асуудлуудаар сургалтад хамрагдана. НИТАЖ-ын сургагчид нь “Борлуулалтийн сүлжээний менежмент” -ын арга замын талаар мэргэжил дээшлүүлнэ. Европын тур оператор ба Азийн Үндэсний Аялал жуулчлалын төлөөлөгчид, НИТАЖ-ын бүтээгдэхүүний мэдээллийн баазыг бий болгох, Европ зэрэг гол зах зээлийг бүрдүүлэгч газруудад зохион байгуулагддаг аяллын үзэсгэлэн худалдаанд оролцож сонирхож буй тур операторуудад бүдээгдэхүүнээ танилцуулах өдөрлөг зохион байгуулах, 3 жилийн дотор хамгийн багадаа нийлүүлэгчид ба тур операторын хооронд 9 гэрээ хийнэ. Мөн FOLLOW up гэрээ байгуулна.

Хүрэх үр дүн

Аялал жуулчлалын нийлүүлэгчид нь дэлхийн чанарын болон тогтвортой байдлын стандартуудад нэвтрэх боломж; НИТАЖ-ын нийлүүлэгчдийн байр суурь нь олонд танигдаж, үндэсний ба олон улсын бизнесийн бодлогод хувь нэмрээ оруулах; Азийн НИТАЖ-ын салбарын сургалт ба нийлүүлэгчдийн сүлжээ нь мэргэжлийн өндөр түвшинд хүрэх; НИТАЖ-ын сүлжээний гишүүдийн тоо ихсэхээс гадна чанаржина; Бүсийн тогтвортой аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанарын стандарт нь чанарыг эрхэмлэгч компаниудад бүтээгдэхүүний борлуулалтын өвөрмөц талыг бий болгоно; НИТАЖ-ын салбарыг сайжруулсан дүрэм журам болон арилжааны аргыг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдэд үзүүлэх эерэг нөлөө нь мэдэгдэхүйц өсөх;

Орон нутгийн бизнес ба аялал жуулчлалын хөгжил

31-08-2010

Үндэслэл:

Мерси Кор Монгол байгууллага нь ХАБДХ, Говийн санаачлага төслүүдийн хүрээнд Архангай, Өмнөговь аймгуудад тухайн аймгийн аялал жуулчлалын бизнест оролцогч талуудын хүрээг өргөтгөх, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих, зээлийн баталгаа гаргах, зөвлөлгөө зөвлөмж үзүүлэх замаар аялал жуулчлалын үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа явуулсан. 2008 онд Мерси Кор байгууллага нь Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил Төвтэй Хариуцлагатай Аялал жуулчлалыг дэмжих төслийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан. 2008- 2009 онд хэрэгжсэн уг төслийн үр дүнд Монгол орны зарим аймгуудад аялал жуулчлалыг орон нутгийн эдийн засгийн нэмэлт орлого олох механизм, байгалийн нөөцийн тогтвортой хөгжлийн нэгэн түлхүүр болгон хөгжүүлэх үүднээс хэд хэдэн хэрэгжүүлэхүйц үйл ажиллагаануудыг тодорхойлон гаргасан.

Аймгуудын аялал жуулчлалын нөөц, давуу талуудад тулгуурлан эдийн засгийн нөөц боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Мерси Кор байгууллага нь орон нутгийн аялал жуулчлалын салбар дахь оролцоогоо цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Хөдөө аж ахуйн бизнесийн бэлэн бүтээгдэхүүнийг аялал жуулчлалын байгууллагуудад нийлүүлсэнээр зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх гэсэн Мерси Кор байгууллагын үндсэн зорилготой нийцэж байгаа юм.

Зорилго:

Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Ховд, Говь сүмбэр, Сүхбаатар аймгуудын аялал жуулчлалын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бизнесүүдэд хүчирхэг холбоос бүхий нийлүүлэлтийн сүлжээг бий болгох.

Зорилтууд:

Бизнесийн хөгжил

  • Малчид, малчдын бүлэг, нөхөрлөл, орон нутгийн иргэдийг аялал жуулчлалын бизнэс эхлэхэд туслах
  • Ховд, Сүхбаатарт аймгийн тур оператор компани байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Орон нутгийн иргэдийн бизнесийг аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбож нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлэх

Зах зээлийн холболт

  • Хөдөө аж ахуйн бизнесүүдийг бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгчээр аймгийн тур оператортой холбогдоход туслах
  • Аймгийн аялал жуулчлалын бизнесүүдийн зах зээлийн боломжийг нэмэгдүүлж, УБ хотын тур операторууд болон олон улсын зах зээлтэй холбогдоход туслах
  • Ховд, Завхан, Архангай, Сүхбаатар аймгуудын вэб хуудасыг олон улсын зах зээл, хэрэглэгч, жуулчдад зориулан сайжруулахад зөвлөлгөө өгөх

Бизнесийн орчин

  • Орон нутгийн аялал жуулчлалын бизнесийн хөгжил, үйлчилгээ, маркетингийн сургалт зөвлөгөө чиглэлд орон нутгийн бизнесийн сургагч багш нарын чадавхыг дээшлүүлэх
  • Аймгуудад аялал жуулчлалын бизнесийн таатай орчныг бүрдүүлэх үүднээс стратеги төлөвлөгөө, мастер төлөвлөгөө боловсруулахад нь мэргэжлийн зөвлөлгөө тусламж үзүүлэх
  • Сумдын Эдийн засгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан аялал жуулчлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжих, туслах

Байгалийн нөөцийн менежмент

  • Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хангахад аялал жуулчлалын оролцоог нэмэгдүүлэх
  • Байгалийн нөөцийн тогтвортой менежментэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх /талын агуйн жишээн дээр/
  • Байгалийн нөөцийн тогтвортой менежмент, сумын аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ сумын хамгаалалттай газар нутгуудыг хамруулах

Төслийн хамрах хүрээ:

Архангай, Өвөрхангай, Завхан, Ховд, Өмнөговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын хөдөө аж ахуйн бизнесүүд, малчид болон малчдын групп

Хөвсгөл нуур багачуудын эко клуб

2008 оны 8-р сард Хөвсгөл аймгийн Хатгал суманд “Багачуудын эко клуб” анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2008 оны 8-р сарын 16-нд Хөвсгөл нуурын баруун эрэг дээр үйл ажиллагааг нээж тухайн хэсэгт их цэвэрлэгээ хийсэн. “Багачуудын эко клуб” нь Хатгалын дунд сургуульд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аль хэдийн 50 сурагч бүртгүүлэн, ой хамгаалагчид, байгаль хамгаалах зөвлөгчид, орон нутгийн захирагч нараас бүрдсэн багаар удирдуулан амьдарч буй орчноо хамгаалах үйл ажиллагаа, сургалтуудад хамрагдан байгаль орчны боловсролын талаар мэдлэгийг олж авдаг. Мөн клубын гишүүд байгальд эвсэг аялал жуулчлалын холбогдох үйл ажиллагаануудад оролцон, зохион байгуулдаг. Голландын Weissensee Skating Event –ийн дэмжлэгээр бид “Багачуудын эко клуб”-т шаардлагатай гарын авлага, бичгийн хэрэгсэл болон хог / лааз, хуванцар/ бутлах багаж мөн сургуулийн нэг өрөөг экологийн тусгай танхим болгон тохижуулсан.

Нүүдлийн гэр номын сан

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төвийн санаачлагаар “Нүүдлийн гэр номын сан” хөтөлбөрийг 2008 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байна. Хөдөөгийн малчдын хүүхдүүд, сумын төвийн хүүхэд залууст дотоод, гадаадын уран зохиол, түүх, үлгэр, домог, тууль, шинжлэх ухаан танин мэдэхүйн сурах бичгүүдийг энэхүү номын сангаар хүргэхийн зэрэгцээ хүүхдүүдийг байгаль орчноо хамгаалах хүсэл сэдэлтэй болгох, экологийн боловсролыг нь дэмжих чиглэлээр төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулдаг.

Одоогоор уг хөтөлбөрийн хүрээнд Монгол хэл дээр байгаль орчин, ёс заншлын чиглэлээр 30 гаруй баримтат болон шинжлэх ухааны хялбаршуулсан кино, 1000 гаруй ном зохиол, 10 төрлийн уламжлалт тоглоом наадгайн фонд бүхий номын сан Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт нүүдэллэн ажиллаж өдөрт 30 гаруй хүүхэд залууст үйлчилж байна. Хархорин, Хөгнөхааны чиглэлд зохион байгуулагдах аяллын маршрутад энэхүү “Нүүдлийн гэр номын сан”-аар айлчлах хөтөлбөрийг холбох боломжтой тул сонирхсон тур операторууд бидэнд хандан дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд

Нүүдлийн гэр номын сан хөтөлбөр нь 3 үе шаттай хэрэгжинэ.

  • 1-р үе шат нь 2008 оноос эхлэн номын сангийн бэлтгэл ажил хангаж 2009 оноос Булган аймгийн Гурванбулаг сумын төв, баг бригадаар нүүдэллэн ажиллана. Гурванбулаг сум нь нийт 3052 хүн амтай үүнээс 07-18 насныхан 993 буюу нийт хүн амын 32,5 хувийг хүүхэд залуучууд эзэлж байна. Залуучуудын эзлэх хувь өндөр байгаа учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сонгон авсан. Мөн хөтөлбөрийн хүрээнд англи хэл болон бусад чиглэлээр богино хугацааны сургалтуудыг удахгүй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
  • 2-р үе шат нь 2010 онд бэлтгэл ажил болон сум аймгийн захиргаадтай хамтран ажиллах боломж нөхцөлийг судлан, Сэлэнгэ, Хэнтий аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
  • 3-р үе шат нь 2011 онд Архангай, Өвөрхангай аймаг аймаг болон бусад аймаг сумдад загвар төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид сонгосон газраа салбар номын санг нээж ажиллуулахаар зорьж байгаа билээ. Улирлын чанартай ажиллуулахаас гадна цаашид сумын төв зэрэг суурин газруудад өвлийн улиралд ажиллуулах боломжийг судлан хэрэгжүүлнэ.

Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл

09-05-2008

2008 оны 9 дүгээр сараас Монголд “Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг Мерси Кор байгууллагын санаачлагаар Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

Мерси Кор нь хөдөөгийн иргэдийг дэмжиж, нөөц бололцоогоо дайчилан, эдийн засаг, нийгмийн хэрэгцээгээ хангах, амьдралаа дээшлүүлэхэд нь туслах стратегийн зорилготой. Энэхүү олон улсын байгууллага болон түүний Монгол дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.mercycorps.org, www.mercycorps.org.mn гэсэн электрон хаягуудад хандана уу.

Мерси Кор дахь ХАБДХ төсөл нь Хариуцлагатай аялал жуучлалын хөгжлийг дэмжиж ажиллаж байгаа ба Хариуцлагатай аялал жуучлалын группыг нь 2006 онд байгуулан, хариуцлагатай аялал жуучлалын гэрчилгээжүүлэх бүдүүвч зураглалыг боловсруулахад суурь үзүүлэлтийг нь гаргасан.

“Энэ төслийн үр дүнд:

  1. Аялал жуулчлалын олон улсын жишигт нийцэхүйц сургалтуудыг их, дээд сургуулиудын багш, зөвлөгчид, сонгогдсон аймгуудын захиргааны ажилчид, орон нутгийн Бизнесийг Дэмжих Байгууллагын сургагч багш нарт зохион байгуулна. Ингэснээр аялал жуулчлалын Үндэсний болон Орон нутгийн зөвлөхүүдийг бэлтгэхээс гадна сургалтын материалуудыг боловсруулна.
  2. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Төвтэй хамтран аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын даган мөрдөх хариуцлагатай аялал жуулчлалын зөвлөмж, журмыг боловсруулна.
  3. Архангай, Өмнөговийн зорин аялах газрын менежментийг сайжруулахад удирдамж, зөвлөмжийг хүргэн, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд зориулсан семинар зохион байгуулж, сургалтыг хүргэнэ.
  4. Аялал жуулчлалыг баруун бүсийн аймгуудад тогтвортойгоор хөгжүүлэх анхны судалгаануудыг хийнэ. Энэхүү судалгааны эхний шатанд Ховд аймгийг сонгосон.

You are here Төслүүд Монголын аялал жуулчлалын төсөл